Натранг xот нь Вьетнамын далайн эргээрээ алдартай хотуудын нэг бөгөөд үзэсгэлэнт далайн эрэг, олон жижиг арал, дулаан уур амьсгалаараа аялагчдын сонирхлыг татдаг.
Аяллын хөтөлбөрт VinWonders парк, Long Son Pagoda сүм, Po Nagar Cham Towers, Nha Trang Cathedral зэрэг хотын алдартай газруудаар зочлох аялал багтсан.
Мөн арлын аяллаар Mun болон Hon Tam аралд очиж, далайн эрэг дээр амрах, төрөл бүрийн усан спортыг туршиx, эрдэс шаврын эмчилгээнд орох боломжтой.
Энэхүү аяллаар далайн эрэгт амарч, хотын үзэсгэлэнт газруудтай танилцан, гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлэх боломжтой.
Өөрт тохирох буудлаа сонгоно уу
Аялагчид “Чингис хаан” олон улсын нисэх буудалд цугларч, Натранг хотын зүг ниснэ.
Натранг хотод хүрэлцэн очсоны дараа хөтөчтэйгөө уулзаж, өдрийн хоолоо иднэ. Үүний дараа зочид буудалдаа очиж, өрөөндөө байрлан, аяллын эхний өдрөө амарч өнгөрүүлнэ.
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Натрангийн алдарт VinWonders паркруу явна.
Тус парк нь дотор болон гадаа олон төрлийн тоглоомуудтай мөн усан парк, аквариум, ресторан болон амрах хэсгүүдтэй.
Аялагчид усан парк, галзуу хулгана, аварга дугуй зэрэг олон төрлийн тоглоомоор тоглож, аквариум үзэн, төрөл бүрийн шоу тоглолт сонирхох боломжтой.
Өдрийн турш тоглоомын паркаар зугаалж, далайн эрэг дээр амран, цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.
Хоол: Өглөө, өдөр, орой
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Натранг хотын аялалд гарна.
Аяллын үеэр хотын алдартай газрууд болох Long Son Pagoda буюу том цагаан Буддагийн хөшөөтэй сүм, Po Nagar Cham Towers эртний сүмийн цогцолбор болон Nha Trang Cathedral чулуун сүмээр зочилно.
Мөн сувдны фермээр орж, сувдан эдлэл хэрхэн хийдэгтэй танилцана. Үүний дараа худалдааны төвөөр зочилж, дэлгүүр хэсэх боломжтой.
Хоол: Өглөө, өдөр, орой
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа усан боомтруу хөдөлж, Натрангийн арлуудаар завин аялал хийнэ.
Эхлээд тунгалаг устай, үзэсгэлэнт далайн эргээрээ алдартай Хон Мун аралд очно. Аялагчид далайн эрэг дээр амарч, хүсвэл нэмэлт төлбөрөөр төрөл бүрийн усан спортыг туршиж үзэx боломжтой.
Дараа нь загасчны тосгонд зочилж, орон нутгийн амьдралтай танилцан, өдрийн хоолоо иднэ.
Өдрийн хоолны дараа Хон Там аралд очиж, эрдэс шавар, халуун рашааны эмчилгээнд орж амарна.
Аяллын төгсгөлд оройн хоолоо идээд, зочид буудалдаа хүргүүлэн амарна.
Өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа өдрийг өөрийн хүссэнээр чөлөөтэй өнгөрүүлнэ.
Далайн эрэг дээр амрах, зочид буудлын бассейнд сэлэх, худалдааны төвүүдээр зочлох боломжтой.
⚠️ Анхаарах зүйл: Чөлөөт өдрүүдэд өдрийн хоол, оройн хоол, унаа болон хөтчийн үйлчилгээ багтаагүй болно.

Өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгч, аяллын автобусаар нисэх буудалруу хөдөлнө.
Натранг хотоос Улаанбаатар хотын чиглэлд нисэж, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсанаар бидний аялал өндөрлөнө.

Чөлөөт аялал
Чөлөөт аялал