Туxайн нислэг нь чартер буюу заxиалгат нислэг тул цаг агаар болон тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч нислэгийн цаг болон хөтөлбөрт өөрчлөлт орох боломжтойг анхаарна уу!
Энэхүү аяллаар Европын үзэсгэлэнт гурван улс болох Герман, Австри, Чехийн түүх, соёл, архитектур болон байгалийн сайхантай танилцана. Эртний хотууд, алдартай сүм хийд, орд харшуудаар зочилж, Альпийн нуруу, нуурын эрэгт орших Халльштатт тосгоны үзэсгэлэнт байгалийг үзэж сонирхоно. Мөн Европын алдартай худалдааны төвөөр үйлчлүүлж, шоппинг хийх боломжтой.
Аяллын маршрут: Франкфурт - Нюрнберг - Зальцбург - Халльштатт - Парндорф - Вена - Прага
Хөшигтийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цугларч, нислэгийн бүртгэлээ хийлгэнэ.
Франкфурт хотод газардсаны дараа Нюрнберг хотруу хөдөлнө. Ойролцоогоор 2 - 3 цаг автобусаар явж, Нюрнберг хотод хүрэлцэн ирнэ.
Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Зальцбург хотруу хөдөлнө.
Зальцбург хотод очиж, эртний барилга байгууламж, жижиг дэлгүүрүүдээрээ алдартай Getreidegasse гудамжаар зугаална. Мөн алдарт хөгжмийн зохиолч Моцартын төрсөн гэрээр зочилж, түүний амьдрал, уран бүтээлтэй танилцана. Үүний дараа Mirabell цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, үзэсгэлэнт цэцэрлэг болон ордныг үзэж сонирхоно.
Өглөөний цайгаа уусны дараа Халльштатт тосгоноор аялна.
Эхлээд Hallstatt Salt Mine давсны уурхайгаар зочилж, түүний түүхтэй танилцана.
Үүний дараа Postcard Viewpoint цэгт очиж, нуур, уулс, тосгоны үзэсгэлэнт байдлыг харж, дурсгалын зураг авахуулна. Мөн Hallstätter See нуурын эргээр зугаалж, тосгоны хуучин төвийн чулуун гудамжуудаар алхана.
Аяллаа үргэлжлүүлэн Müllerstiege Viewpoint болон Lahn Viewpoint цэгүүдээс Халльштатт тосгоны үзэсгэлэнт байгалийг харж сонирхоно.
Өглөөний цайгаа уусны дараа Парндорф хотруу хөдөлнө. Ойролцоогоор 340 км замыг 3 - 4 цаг туулж хүрэлцэн очно.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэл сонирхлоор цагийг өнгөрүүлж, худалдааны төвөөр зочлон, дэлхийн алдартай брэндүүдийн бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийх боломжтой.
Парндорф нь Австрийн Бургенланд мужид, Вена хотын ойролцоо байрладаг жижиг суурин юм. Тус газар нь Европын алдартай худалдааны төвүүдийн нэг болох Designer Outlet Parndorf-оороо алдартай. Энэхүү худалдааны төвд дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн хувцас, гутал, цүнх, гоёл чимэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдан авах боломжтой. Тиймээс Парндорф нь Европоор аялахдаа шоппинг хийхийг хүссэн жуулчдын очих дуртай газруудын нэг юм.
Өглөөний цайгаа уусны дараа Парндорфоос Австрийн нийслэл Вена хотруу хөдөлнө.
Вена хотод очиж, алдарт Шёнбрунн ордон (Schönbrunn Palace) болон Бельведер ордон (Belvedere Palace)-оор зочилж, хотын түүх, үзэсгэлэнт барилга байгууламжуудтай танилцана.
Хотын аяллын дараа Чех улсын Брно хот руу хөдөлнө. Ойролцоогоор 138 км замыг 2 цаг туулж, зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Брно хотоос Чех улсын нийслэл Прага хот руу хөдөлнө.
Прага хотод хүрэлцэн ирж, зочид буудалдаа байрлан хэсэг амарсны дараа хотын аяллаа эхлүүлнэ.
Эхлээд алдарт Прагийн цайз (Prague Castle)-аар зочилж, эртний ордон, түүхэн барилга байгууламжуудтай танилцана. Үүний дараа Карлын гүүр (Charles Bridge)-ээр алхаж, Влтава мөрөн болон хотын үзэсгэлэнт байдлыг харж, дурсгалын зураг авахуулна.
Орой нь Прага хотын хуучин гудамжуудаар зугаалж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэл сонирхлоор цагийг өнгөрүүлж, худалдааны төвөөр зочлон, дэлхийн алдартай брэндүүдийн бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийх боломжтой.
Өглөө зочид буудлаа хүлээлгэн өгч, Герман улсын Нюрнберг хотруу хөдөлнө.
Нюрнберг хотод хүрэлцэн ирсний дараа хотын аяллаа эхлүүлнэ. Эхлээд дундад зууны үеийн Нюрнбергийн цайз (Nuremberg Castle)-аар зочилж, хотын түүх болон үзэсгэлэнт байдлыг сонирхоно.
Үүний дараа Гэгээн Лоренцийн сүм (St. Lorenz Church)-ийг үзэж, эртний уран барилгатай танилцана.
Аяллын төгсгөлд Weinstadel түүхэн барилгын ойролцоох голын эргээр зугаалж, дурсгалын зураг авхуулна.
Өглөөний цайгаа уусны дараа Франкфурт хотруу хөдөлнө.
Замдаа Германы алдартай Wertheim Village Outlet худалдааны төвөөр зочилж, дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийх боломжтой.
Үүний дараа Франкфурт хотод хүрэлцэн ирж, Майн мөрнөөр завиар аялж, хотын үзэсгэлэнт барилга байгууламжуудыг сонирхоно.
Франкфурт хотын нисэх онгоцны буудалд очиж, Улаанбаатар чиглэлийн буцах нислэгтээ бүртгүүлнэ. Герман, Австри, Чехийн үзэсгэлэнт газруудаар аялсан дурсамжаа өвөртлөн эх орныхоо зүг ниснэ.



Чөлөөт аялал


Чөлөөт аялал
