Туxайн нислэг нь чартер буюу заxиалгат нислэг тул цаг агаар болон тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч нислэгийн цаг болон хөтөлбөрт өөрчлөлт орох боломжтойг анхаарна уу!
Бали арал нь ногоон ширэнгэн ой, цэнхэр далай, эртний сүм хийдээрээ алдартай үзэсгэлэнт газар юм. Энд та байгалийн сайхныг мэдэрч, далайн эрэг дээр амран, сонирхолтой газруудаар зугаалах боломжтой. Мөн нутгийн өвөрмөц соёл, амтат хоолтой танилцаж, аяллаа сайхан дурсамжаар дүүргээрэй.
Нисэх онгоцны буудал дээр цугларч, Улаанбаатар - Сөүл - Бали чиглэлээр ниснэ. Сөүл хотод дамжин нислэг хийж, Индонезийн Бали аралд очно.
Бали арлын нисэх онгоцны буудалд газардаж, ачаа тээшээ авсны дараа хөтөч тосож авна. Үүний дараа зочид буудалдаа хүргүүлж, өрөөндөө байрлан амарна.
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Бали арлын түүх, соёлын дурсгалт газруудын нэг болох Убудын хааны ордонд зочилно.
Өдрийн хоолоо идсэний дараа Тегаллангийн алдарт будааны тариалангийн талбайг үзэж, байгалийн үзэсгэлэнт орчинд зураг авахуулна. Мөн Aloha дүүжин савлуурт сууж, сонирхолтой дурсамж бүтээх боломжтой.
Үүний дараа Лувак кофены фермд зочилж, дэлхийд алдартай энэхүү кофег хэрхэн бэлтгэдэгтэй танилцан, амталж үзнэ.
Оройн хоолоо идээд зочид буудалдаа буцаж ирэн амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Бали арлын үзэсгэлэнт байгальтай Аюун гол руу явна.
Энд мэргэжлийн хөтөчийн хамт рафтинг буюу хийлдэг завиар голын урсгал даган аялах сонирхолтой үйл ажиллагаанд оролцоно. Завиар явахдаа ширэнгэн ой, ногоон уулс, голын эргэн тойрны үзэсгэлэнт байгалийг харах боломжтой.
Рафтингийн үеэр голын урсгал даган завиар явж, жижиг хүрхрээ, усан урсгалтай хэсгүүдээр өнгөрөн, адал явдалтай цагийг өнгөрүүлнэ.
Өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа өдрийг өөрийн хүссэнээр чөлөөтэй өнгөрүүлнэ.
⚠️ Анхаарах зүйл: Чөлөөт өдрүүдэд өдрийн хоол, оройн хоол, унаа болон хөтчийн үйлчилгээ багтаагүй болно.
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Бали арлын Кута дүүрэгт байрлах алдарт Waterbom усан паркруу явна.
Тус усан парк нь олон төрлийн усан гулгуур, сонирхолтой тоглоом, амрах хэсгүүдтэй бөгөөд хүүхэд, томчуудын аль алинд нь тохиромжтой. Энд та усан тоглоомоор тоглож, гэр бүл, найз нөхөдтэйгээ өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.
Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа буцаж ирээд амарна.
Өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа өдрийг өөрийн хүссэнээр чөлөөтэй өнгөрүүлнэ.
⚠️ Анхаарах зүйл: Чөлөөт өдрүүдэд өдрийн хоол, оройн хоол, унаа болон хөтчийн үйлчилгээ багтаагүй болно.
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, ачаа тээшээ аваад нисэх онгоцны буудал руу явна.
Нисэх онгоцны буудалд очиж, нислэгийн бүртгэлээ хийлгэсний дараа Бали – Сөүл – Улаанбаатар чиглэлээр ниснэ. Сөүл хотод дамжин нислэг хийж Улаанбаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.



Чөлөөт аялал


Чөлөөт аялал
