“Тэнүүн Могол ХХК” нь 2018 онд аялал жуулчлалын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр байгуулагдсан бөгөөд мэргэжлийн баг хамт олондоо тулгуурлан олон улсын стандартад нийцсэн, найдвартай, тав тухтай аяллыг санал болгож ирсэн туршлагатай компани юм. Бид байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн олон чиглэлд аяллыг амжилттай зохион байгуулж, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсээр байна.














