Нууцлалын бодлого

Шинэчлэгдсэн огноо: 2026-01-29

ТЭНҮҮН МОГОЛ ХХК – ВЕБСАЙТЫН НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Сүүлд шинэчилсэн огноо: 2025-12-09

Тэнүүн Могол ХХК (“Бид”, “Манай компани”, “Манай вебсайт”) нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалахыг эрхэмлэн ажилладаг. Энэхүү Нууцлалын бодлого нь манай вебсайт болон онлайн үйлчилгээ ашиглаж буй хэрэглэгч (цаашид “Та” гэж нэрлэнэ)-ийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах талаар тайлбарлана.

1. Цуглуулдаг мэдээлэл

Манай вебсайт нь хэрэглэгчдэд зөвхөн аяллын мэдээлэл, урамшуулал, хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой бөгөөд дараах төрлийн мэдээллийг авах боломжтой:

1.1 Та сайн дурын үндсэн дээр оруулдаг мэдээлэл

  • Нэр, утасны дугаар, имэйл хаяг
  • Аяллын санал авахын тулд бөглөсөн асуулгын маягт дахь мэдээлэл
  • Бидэнтэй холбогдох үед ирүүлсэн асуулга, хүсэлт

1.2 Вебсайтын хэрэглээний автоматжсан мэдээлэл

  • Cookies ашиглан вебсайтын илүү оновчтой үзүүлэлт, хэрэглэгчийн зан төлөвийн статистик
  • Таны төхөөрөмжийн техникийн мэдээлэл (төхөөрөмжийн төрөл, браузерийн төрөл гэх мэт)

2. Мэдээллийг ашиглах зорилго

Бид таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

  • Аяллын шинэ бүтээгдэхүүн, хөтөлбөр, урамшууллыг танилцуулах
  • Хэрэглэгчид тохирох аяллын санал илгээх
  • Вебсайтын хүртээмж, хэрэглээ, үйлчилгээний чанарыг сайжруулах
  • Та хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох

Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, дамжуулах, түгээхгүй.

3. Cookies болон Tracking технологи

Манай вебсайт нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор cookies ашигладаг. Үүнд:

  • Вебсайтын ажиллагааг сайжруулах
  • Хэрэглэгчийн сонирхолд нийцсэн контент, аяллын санал бэлтгэх
  • Түгээмэл хэрэглэгддэг хуудсуудын статистик авах

Та хүсвэл браузерийн тохиргоогоор cookies-г идэвхгүй болгох боломжтой.

4. Хувийн мэдээллийн хадгалалт, хамгаалалт

Бид дараах хамгаалалтын арга хэмжээг хэрэглэнэ:

  • Серверийн болон мэдээллийн технологийн хамгаалалт
  • Хандалтын эрхийн хяналт
  • Зөвшөөрөлгүй нэвтрэлтээс хамгаалах систем

Харин интернетийн сүлжээгээр дамжих мэдээлэл 100% хамгаалагдсан гэж баттай хэлэх боломжгүй.

5. Хэрэглэгчийн эрх

Та дараах эрхтэй:

  • Өөрийн хувийн мэдээллийг харах
  • Засварлуулах
  • Устгуулах хүсэлт гаргах
  • Маркетингийн имэйл, мессеж хүлээн авахгүй байх хүсэлт гаргах

6. Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулах

Бид таны хувийн мэдээллийг дараах тохиолдолд л дамжуулж болно:

  • Хууль, эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу
  • Маркетингийн бус зөвхөн статистик, вебсайтын үзүүлэлтийн хэмжээнд (Google Analytics гэх мэт)

Бид таны хувийн мэдээллийг худалдах буюу ашиг олох зорилгоор дамжуулахгүй.

7. Нууцлалын бодлогын шинэчлэлт

Бид энэхүү бодлогыг шинэчлэх эрхтэй. Шинэчлэлт хийсэн тохиолдолд манай вебсайтад байршуулж хэрэглэгчдэд мэдэгдэнэ.