Вьетнам улс бол үзэсгэлэнт байгаль, халуун дулаан уур амьсгал, найрсаг хүмүүстэй орон билээ.
Харин тэнд очиход таныг хамгийн түрүүнд гайхшруулах зүйл бол зам дүүрэн мотоциклийн урсгал байх болно.🛵
Хо Ши Мин, Ханой зэрэг том хотуудын гудамжинд өдөр бүр 6 сая гаруй хүн хөдөлгөөнд оролцдог бөгөөд тэдний талаас илүү хувь нь мотоцикл унадаг.
👣 Жуулчдын хувьд зам гарахад бага зэрэг хэцүү санагдаж магадгүй.
Хэрвээ анх удаа Вьетнам улсад очиж байгаа бол дараах зөвлөгөөг дагаарай 👇
✅ Орон нутгийн хүнтэй хамт зам гарах — хамгийн найдвартай арга
✅ Сандралгүй, тогтвортой алхах — гэнэт зогсох, ухрах гэх мэт үйлдэл хийхгүй байх.
✅ Гараа бага зэрэг өргөж явах нь жолооч нарт таныг илүү тод харагдуулна
⚠️ Автобус, такси, машинаас болгоомжлох — тэд зогсдоггүй шүү🤭
👀 Эргэн тойрноо ажиглаж, тайван алхаарай.





