Аялал

🧳 АЯЛЛЫН ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ? ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?📄

-
🧳 АЯЛЛЫН ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ? ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?📄

Аяллын даатгал гэдэг нь таны аяллын үеэр гарч болзошгүй эрүүл мэндийн зардал, осол гэмтэл, тээш алдагдах, нислэг цуцлагдах зэрэг эрсдэлээс хамгаалах санхүүгийн баталгаа юм.

Гадаад улсад эмнэлгийн үйлчилгээ маш өндөр үнэтэй байдаг. Даатгалтай бол эдгээр зардлыг даатгалын компани төлнө.
Хэрвээ таны нислэг цуцлагдвал, хоцорвол эсвэл тээш тань алдагдвал, нөхөн төлбөр авах боломжтой.
Зарим улс оронд (жишээ нь: Европын орнууд, Солонгос) аяллын даатгалгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх тохиолдол бий.
Хамгийн гол нь — аялахдаа сэтгэл амар байх боломжийг олгодог.

Тэнүүн Могол Трэвел-аар аяллаа захиалахад таныг болон таны гэр бүлийг бүрэн хамгаалах аяллын даатгал дагалдана.

Бичсэн

Амина

Сэтгэгдэл (0)