ВЬЕТНАМ УЛСАД ЗААВАЛ АМТАЛЖ ҮЗЭХ 5️⃣ ТӨРЛИЙН КОФЕ

-
ВЬЕТНАМ УЛСАД ЗААВАЛ АМТАЛЖ ҮЗЭХ 5️⃣ ТӨРЛИЙН КОФЕ


Хэрэв та кофенд дурлагчдын нэг бол дараах амтлаг Вьетнам улсын уламжлалт кофег заавал туршиж үзээрэй. Вьетнам улс бол дэлхийн хамгийн том кофе үйлдвэрлэгчдийн нэг билээ.

Cà phê sữa đá – Мөстэй сүүтэй кофе

Вьетнам улсын хамгийн алдартай кофены төрлийн нэг юм. Хар кофе болон өтгөн хөөрүүлсэн сүүг хослуулсан төрөл.

Cà phê muối – Давстай кофе

Хар кофенд давс нэмснээр кофены гашуун амтыг тэнцвэржүүлж, илүү өвөрмөц амттай болгож өгдөг байна.

Cà phê cốt dừa – Кокосын сүүтэй кофе

Хар кофе + кокосын сүү = Амт нь илүү зөөлөн, кремлэг, бага зэрэг чихэрлэг болдог.

Cà phê trứng – Өндөгтэй кофе

Хар кофе нь дээр өндөгний шар ба элсэн чихэр холиод кремлэг, өтгөн, амттай дессерт мэт болдог. Кофе уудаггүй хүнд ч таалагдах амт.

Cà phê chồn - Цивет кофе

Цивет буюу ойн суусар хэмээгддэг жижиг амьтаны идсэн кофены жимсийг байгалийн аргаар боловсруулж гарган бэлтгэсэн кофе юм. Энэхүү кофе нь өвөрмөц, ховор тансаг кофе бэлтгэгддэг.

Бичсэн

Амина

Сэтгэгдэл (0)